Thursday, February 14, 2008

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль нь 2007 он хүртэл мөрдөж байсан аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулиас зарчмын ямар

Албан татвар төлөгчийг оршин суугчийн зарчмыг баримтлан тодорхойлж, байнга байрладаг татвар төлөгчийн ангилалд хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аливаа аливаа аж ахуйн нэгж, удирдах байгууллага нь Монгол улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж, байрладаггүй татвар төлөгчид Монгол улсад орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгжийг хамруулах, албан татвар ногдох орлогыг үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого гэж 3 ангилж, тус бүрд хамаарах орлогыг тодорхойлон тусгаж өгсөн байна.
Мөн албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд шинээр зээлийн хүүгийн зардлын хувьд барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах хугацааны зээлийн хүүгийн зардлыг капиталжуулах; хувьцаа борлуулсан тохиолдлыг хоёр янзаар авч үзэж, аж ахуйн нэгж нь худалдан авсан хувьцаагаа борлуулсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээс уг хувьцааг худалдаж авсан үнэ, өөрийн хөрөнгөнд /эзэмшигчдийн өмч/ ногдох хувьцааг борлуулсан тохиолдолд борлуулалтын үнийн дүнгээс тухайн борлуулсан хувьцаанд ногдох эзэмшигчийн өмчийн хэсэг; ажиллагсдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлсний болон унаа, хоол, байр түлшний үнийн хөнгөлөлт, санхүүгийн түрээсийн хүү, уул уурхайн аж ахуйн нэгжүүдээс байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө, ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигчийн байгуулсан үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцэд зарцуулсан бүх хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэлийг тэдгээр барилга, байгууламжийн ашиглагдах хугацаанд тогтмол хэмжээгээр байгуулж, хасагдах зардалд оруулах гэх мэтийн зардлуудыг нэмж оруулснаас гадна хуульд байхгүй боловч амьдрал дээр аргачлалаар зохицуулагдаж байсан зарим зардлуудыг хуулийг нэг мөр болгох, ойлгомжтой байлгах үүднээс зардалд оруулсан байна. Үүнд: бага үнэтэй түргэн элэгдэх зүйлийн зардал, хөдөлмөр хамгааллын зардал, холбоо, бичиг хэрэг, ариун цэвэр, харуул хамгаалалтын зардал, бараа материалын хэвийн хорогдол, борлуулсан хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл өртөг, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас (ган, зуд, үер ус, түймэр, газар хөдлөлт, хуй салхи, хөл хориот халдварт өвчин зэрэг) бодитойгоор учирч, холбогдох байгууллагаар магадлагдсан хохирол зэрэг зардлууд багтаж байна.
Аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээг 10.0, 25.0 болгосон нь төлөгчдөд шинэ техник, технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх өргөн боломж олгож, татварын ачаалал нэлээд хэмжээгээр буурлаа.

Үндэсний татварын алба веб сайтаас авав.
www.mta.mn

No comments: