Thursday, May 22, 2008

Цахилгаан шуудан

Имэйлгүйгээр амьдрал төсөөлөгдөшгүй, зөв хэрэглэвэл бүр гайхамшиг .Эдүгээ имэйл нь амьдралын салшгүй нэгэн хэрэгцээ болжээ. Харин Монголчууд бид шуудангийн үйлчилгээг хэдэн зууны тэртээ үүсгэсэн гэдэг. Түүнчлэн захиа бичих гайхамшигтай соёл уламжлалыг үүсгэсэн бодит түүхтэй.
За тэр эртний уламжлал биш гэхэд хэдхэн жилийн өмнө захиа бичих тогтсон соёл байсан. Эдүгээ имэйл гэдэг нь технологи дээр суурьлан орон зайнаас үл хамааран дамжих болсноороо ялгарах ч мөн ялгаагүй л захиа юм. Улмаар өдөр тутмын харилцааны хэрэгсэл болон албан ажил бизнес, найз нөхдийн харилцаа, олон нийтийн дуу хоолой, хошигнол наргиа, сурах танин мэдэх гээд амьдарал бараг имэйлээр явагдаж цахилгаан, усан хангамж мэт салшгүй хэрэгцээ болоод байна. Тэгэхээр захиа бичих соёл, түүний хэрэглэхийн ач холбогдлыг харуулсан жишээ, зөвлөгөө олон зууны хуримтлагдсан баялаг түүх байдаг тул үүнийг би ярихыг зогсон харин энэ улбааг марталгүй имэйлдээ мөн хэрэглэе гэж хэлэх байна.

Мэйлинг лист нь олны чуулган. Имэйлинг лист нь хамтын ажиллагаа явуулах, нийгэмтэй харилцах, туршлага мэдлэг солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр өргөн хэрэглэгддэг хэлбэрийн нэг. Энэ нь зүйрлэбэл нэг том зааланд хүмүүс бүгд ярих эрхээр хангагдсан чуулганы хэлбэр юм. Тэгвэл ийм тохиолдолд хэн нэг нь чанга яригч аваад шазруун тэрслүүд үзэл яриад, хэн нэгнээ бусдын өмнө доромжлоод, ихийг мэдэмхийрч өөрийгөө магтах мэт ёсгүй зан гаргавал хэн ч тэр хүнд дуртай хандахгүй. Ёс жаяг гэдэг нь гэдэг нь амар тодорхойлох зүйл биш боловч юу болохыг хэн ч мэдэх тул ёс жаяггүй үгийг хүн сонсоод тэр хүнийг ахин сонсохыг хүсэхээ больдогтой ижил тийм хүнээс ирсэн дараагийн имэйлийг уншихаа болих юм.

Имэйл бол нотлох баримт. Цаашлаад имэйл гэдэг бол бичгээр бичигдэж, төхөөрөмжинд хадгалагдаж, дамжсан зам нь хөтлөгдөж эд мөрийн баримт болон үлддэг бодит баримт юм. Цаасан захиаг бол шатаагаад устгаж болно харин имэйл бол ул мөр заавал үлдэж техникийн хэлээр нотолгоог хэлдэг. Тиймээс ажил хэрэг явуулж байхад аливаа асуудлыг амаар, утсаар, мессенжерээр ярилцсан байлаа ч гэсэн энэ талаараа заавал имэйлээр давхар илгээх бөгөөд хэд хэдэн давхар илгээж нотолгоо түүх болгон үлдээдэг. Дараа алив асуудал үүсэх үед урьд нь би хэлсэн шүү гэх мэтээр нотолгоо болгон ашигладаг. Цаашлаад харилцааны талаас нэгэн анхаарах зүйл бол үгээр хүнийг уурлуулж, баярлуулж, шархлуулж бас эдгээж болно гэдэг. Бодит зааланд үг хүнийг шархлуулсан бол цагийн саалтанд бүдгэрч болох. Харин имэйлд бол байсаар ахин дахин 100 жилийн дараа ч хэн нэг нь уншсаар байх юм. Яахав нууц нэрээр бүртгүүлээд баригдахгүй гэж бодон суугаа нэгэн байдаг л байх. Хэрэг хуучирдаггүй гэдэг нэг өдөр илрэхийг үгүйсгэхгүй. Тэгээд ч Монгол давчуу гэх байтугай дэлхий жижгэрээд байна. Техникийн хувьд аваад үзвэл имэйл гэдэг тийм ч айхтар нэвтэршгүй тайлшгүй зүйл биш тул хувийн нууцлалын үүднээс ноцтой ярих нь ч бий.

Имэйл нь бичгийн соёл. Имэйл өргөн хэрэглэгдэх болсон ирж яваа энэ цагт бичгийн соёл бол хүн бүрийн заавал эзэмших соёлын нэг гарцаагүй юм. Уншихад уншаад баймаар, илүү үг нуршаагүй, салаа утга гарган хүн буруу ойлгохооргүй, зөв үгтэй, сайхан найруулгатай бичих бол зайлшгүй сурах чадварын нэг болоод байна. Гэхдээ бичгийн соёл гэдэг нь шүлэг уянгын найраглал шиг бичихийг хэлж байгаа биш л дээ. Зарим хүн би инженер тул бичгийн хэлгүй болно гэж боддог, бусад нь ч хүлээн зөвшөөрөх нь бий. Гэвч хүн өөрийгөө бичгээр илэрхийлэх нь ярьж илэрхийлэхээсээ илүү хэрэглэгдэх хандлагыг бодно уу гэж хэлэх байна. Яриад яаж ийгээд ойлгуулдаг атлаа бичээд ойлгуулж чадахгүй байвал энэ цаг үед хэцүүхэн байж болох юм.

Имэйл хэлэлцэж, мэтгэлцэх аргын нэг. Хэлэлцүүлэг, зөвлөгөөн, маргаан мэт зүйлс хийх нь шинэ санаа олох, ойлголтоо нэгтгэх, сурсан мэдсэнээ шалгах, оюунаа задлах, харилцан нэг ойлголцолд хүрэх зэрэгийн хэлбэр билээ. Имэйлээр мэтгэлцэх нь үүний эрүүл илрэл, хэлбэр юм. Нэг ийм үг байдаг л даа. Хэлэлцүүлгийг хурдан дуусгамаар байвал ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэсэн хоёр үгийн аль нэгээр хариулагдах асуулт асуу гэж. Бас хэлэлцэж сураагүй хүн бол хэлэлцүүлэг явагдаж байхад "А" хувилбар зөв бусад хувилбар буруу гэж хариулах явдал. Энэ бол хэлэлцүүлэгийг төгсгөх эсвэл өөрийгөө хэлэлцүүлэгийн гадна гаргах шилдэг арга. Яагаад зөв яагаад буруу гэж? Тайлбар байхгүй зүгээр мөс шиг хариулт. Эсвэл хэлэлцүүлэгийн агуулгаа бодолгүй энэ нөхөр дандаа ингэж хийрхэж байдаг юм, тэр нөхөр ч юм мэддэггүй юм гэх мэтээр хувь хүний асуудал руу нь орох хандлага бол дээд зэргийн бүдүүлэг. Мөн байшин яаж барих тухай ярьж байтал гүзээ яаж хийлэх тухай ч юм уу хаа хамаагүй зүйл ярих зэрэг бол утгагүй. Гэх мэт нь зөвхөн имэйлийн ч асуудал биш соёлын асуудал. Иймээс үүнийг санан имэйлээр зөв маргах бол соёл юм.

Имэйл бол чаат биш. Чаатаар чаатлах үед инээх, ёжлох, уурлах, гайхах гээд сэтгэл хөдлөлийн илэрхийллийг илэрхийлдэг шинэ тэмдэгтээр илэрхийлэгдэх үгийн баялагтай. Гэвч имэйл бол соёлтой төв харилцаанд илүү өргөн хэрэглэгдэх тул имэйл дотроо инээгээд, уурлаад байгаа сэтгэлийн хөдлөлийг дүрсээр илэрхийлэх нь тийм ч их зөв хэрэглээ биш гэж би хувьдаа бодно.

Имэйл нь бичиж сурахын эхлэл. Дээр хэлсэн бичгийн соёл, бичгийн хэлийг сурах эхлэл бол имэйл гэж би боддог. Иймээс имэйлээ бичихээ хязгаарлья гэж байгаа бус. Аль болох бичицгээж байя. Харин хичээж бичье. Ингэж л имэйл гэдэг зүйл Монголын шинэ соёл иргэншилд зөв төлөвшинө, бид суралцана.

Эцэст нь хэлэхэд имэйлийг зөв хэрэглэх нь нийтэд найрсаг сайхан харилцаа бүрдэхэд бага ч гэсэн хэмжээгээр туслана.

И-мэйл сервэрийн тохиргоо
Та имэйлХаяг@Academy.org.mn гэсэн и-мэйл хаягтай болно. И-мэйлээ шалгахдаа
вэбээр/Web interface/ болон и-мэйлийн программ/POP access/ ашиглаж 2 аргаар
шалгаж болдог.
1. Вэбээр шалгах
http://webmail.academy.org.mn вэб хаягаар хандана. Вэб рүү ороход гарч ирэх хуудасны
User name талбарт И-мэйл хаягаа, Password талбарт нууц үгээ бичин Login товчийг
дарж холбогдоно. Вэб дэх и-мэйл хайрцаг нь дараах бүтэцтэй:

Inbox-Ирсэн и-мэйлүүд харагдах ба эндээс захиагаа сонгож уншина.
Compose-Шинэ захиа бичих цонх нээнэ.
Adresses-И-мэйлээр тогтмол харилцдаг хүмүүсийн и-мэйл хаяг, бусад дэлгэрэнгүй
мэдээллийг хадгална. Давуу тал нь и-мэйл бичих бүртээ хаягийг дахин давтан бичих
шаардлагагүй болдогт оршино.
Folders- И-мэйл хайрцагт Inbox, Spam буюу SPAM шүүлтүүрээр шүүгдсэн хэрэгцээгүй
захидлын фолдер, Drafft буюу бичээд илгээлгүй хадгалсан и-мэйлүүдийн фолдер, Sent
буюу илгээсэн и-мэйлүүдийг хадгалах фолдер, Trash буюу устгасан и-мэйлүүдийг түр
хугацаанд хадгалах фолдер-хогийн сав зэрэг зайлшг?й байх ёстой фолдерууд байдаг.
Үүнээс гадна хэрэглэгч өөрөө шинээр фолдер үүсгэж и-мэйлүүдээ ангилж хадгалах,
фолдер устгах, мэдээлэл засах боломжтой. Folders цэсэнд фолдеруудтай ажиллах
функууд байрлана.
Хадгалах шаардлагагүй, хогийн саванд_ эсвэл SPAM фолдерт буй хэрэгцээгүй
захидлуудыг тодорхой хугацаанд устгаж и-мэйл хайрцгаа цэвэрлэж байх хэрэгтэй
байдаг. И-мэйл хайрцаг нь тодорхой хэмжээтэй тул хэрэгцээгүй захидлуудын улмаас
дүүрч гаднаас захидал хүлээж авах боломжгүй болдог.
Search Email- Ирсэн и-мэйлүүдээс хайлт хийнэ. Хэнээ ирсэн, хэзээ бичсэн, ямар
гарчигтай гэх зэргээр тодорхойлж хайж болно.
Settings-И-мэйл хайрцагт төрөл бүрийн тохиргоо хийнэ. Жишээ нь: SPAM шүүх, нууц үг
солих, автомат гарын үсэг, автомат хари илгээх, и-мэйл хаяг руу форвард хийх зэрэг/
Help- И-мэйл хайрцагтай хэрхэн ажиллах, тохиргоо хэрхэн хийх зэрэг хэрэглэгчдэд
зориулсан дэлгэрэнгүй заавар байна.
Logout- И-мэйл хайрцгаас гарахдаа энэ товчийг заавал дарж гарах шаардлагатай. Эс
тэгвэл и-мэйл хайрцаг нээлттэй хэвээр үлддэг.

Нууц үгээ солих - И-мэйл шалгах нууц үгийг солихдоо Settings/Change password цэсний
“Password” -ийг сольж Confirm password-oop баталгаажуулна. Нууц үг нь дор хаяж 6
тэмдэгт байхыг шаарддаг.
2. И-мэйлийн програмаар шалгах
И-мэйлийн төрөл бүрийн програмуудыг ашиглан и-мэйл ашиглахын давуу талууд нь:
ирсэн и-мэйлүүдийг компьютертээ татан авч хадгалах, захидлуудтай ажиллах, төрөл
бүрийн форматаар илгээж, хүлээн авах боломжтой байдаг явдал юм. Хамгийн түгээмэл
хэрэглэгддэг Outlook Express програмд тохиргоо хийх зааврыг дор оруулав. Бусад и-
мэйлийн програмын хувьд тохиргоо хийх цэсний нэр өөр байх ба тохиргооны заавар
ижил байдаг.
Outlook Express 6.0(Windows) програмын тохиргоо
Tools цэсний Accounts хэсэг рүү орон Mail цонхны Add / (Properties)-г сонгон, нээгдэх
цонхонд дараах тохиргоог хийнэ.

Incoming mail(POP3): pop.academy.org.mn
Outgoing mail(SMTP): smtp. academy.org.mn гэж бичнэ.
Аccount name: нэр@academy.org.mn гэж бичнэ. Мөн ”My server requires authentication”
цонхыг идэвжүүлнэ.


Мэдээлэлийн эх үүсвэрийг : http://www.academy.org.mn/

Monday, March 3, 2008

Сургуулийн компьютерын судалгааны ажил



Энэ график дээр манай сургуулийн нийт компьютерын солих эд ангиийн эзлэх хувиар харагдаж байна.

Сургуулийн компьютерын судалгааны ажил



Энэ судалгаагаар сургуулийн компьютерын солих шаардлагатай эд ангийн тоог харуулах зорилготой юм.
1.Компьютерын RAM 7ш солих.
2.Keyboard-н монгол үсгийн бичиг 4ш солих.
3.Тог баригч 5ш солих.
4.Огт ажиллахгүй компьютер 5ш байна.

Сургуулийн компьютерын судалгааны ажил



СОЛИХ ШААРДЛАГАТАЙ КОМПЬЮТЕРЫН ЭД АНГИ

Wednesday, February 20, 2008

Дуучин

Төсөл




ТӨСЛИЙН АЖЛЫН СЭДЭВ : Олон нийтийн амралтын газар барих төсөл